Ovorkhangai Aimag Hymn - Өвөрхангай Аймгийн Сүлд дуу

 

Ovorkhangai Aimag Hymn - Өвөрхангай Аймгийн Сүлд дуу


Сайхан хун жигүүр амрааж 

Сангийн далайд чуулах үеэр

Тэнгис талийн сүрэг бэлчин

Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг

 

Хөвч ногоон уулын хангай

Хөшиг номин талын хангай

Уудам цэнхэр говийн хангай

Унаган нутаг минь Өвөрхангай


Намрын хүйтэн уулан дунд

Найман нуур уйдах цагаар

Наран шарах хонгор говийн 

Нарийн таана хэнзлэн байдаг


Орхон голын униарт хөндиид

Одод огших хаврын үүрззр

Алтан түрүү хөрсөө түлхэн

Алсын од шиг түгсэн байдаг


Уулсыи толгой цасанд царцан

Улаан цутгалан татах цагаар

Арвайхээрийн шинэ иргэн

Адуучийн өргөөнд мэндэлж байдаг

Comments

Popular posts from this blog

Katyusha - Катюша (Kazakh Ver.)

The Song of Salt - Солёная песня

Chceme Nazad Košice