The Female Soldier - Цэргийн бүсгүй

The Female Soldier - Цэргийн бүсгүй
 

Бүүвэй аялан ур мэтгэсэн

Бүсгүй хүн уяхан сэтгэлтэй ч

Эх орныхоо дуудсан үэд

Эр цэгрийн хамт жагсдаг юм

Төрдөө өргөсөн тангарагтай

Төрийн сүлдэндээ залбирдаг

Би цэргийн бүсгүй

Бид цэргийн бүсгүйчүүд


Сүүгээ өргөн хүүгээ тэвэрсэн

Эх хүн хайрын энэрэлтэй ч

Далай орныхоо дархан шугамд

Дайчдын дунд хамт байдаг юм

Төрдөө өргөсөн тангарагтай

Төрийн сүлдэндээ залбирдаг

Би цэргийн бүсгүй

Бид цэргийн бүсгүйчүүд


Сум исгэрсэн дайны талбарт

Суу бадарсан ялалтын жагсаалд ч

Цэрэг эрсийг инээдээрээ чимж

Цэргийн бүсгүй хамт байдаг юм

Төрдөө өргөсөн тангарагтай

Төрийн сүлдэндээ залбирдаг

Би цэргийн бүсгүй

Бид цэргийн бүсгүйчүүд

Comments

Popular posts from this blog

Legion "Freedom of Russia" - Легион "Свободы России"

Katyusha - Катюша (Kazakh Ver.)

Chceme Nazad Košice